Free Web Site - Free Web Space and Site Hosting - Web Hosting - Internet Store and Ecommerce Solution Provider - High Speed Internet
Search the Web
Busgui setguul
 

Мэндчилгээ

"Бүсгүй" сэтгүүлийн анхны дугаарт тавтай морилно уу. Энэхүү сэтгүүл маань охид бүсгүйчүүдэд зориулагдсан бөгөөд сэтгүүлийг эрхлэн гаргагчдын хичээл зүтгэл, уншигч та бүхний харамгүй зөвлөгөө, санал сэтгэгдлийн тусламжтайгаар олон шинэ сэдэв, булан, өгүүллээр баяжиж хүрээгээ тэлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

Бүсгүйчүүддээ зориулсан сэтгүүл гаргах санаа гадаад орнууд дахь охид хүүхнүүдэд зориулсан олон сайхан сэтгүүлийг үзэж, уншиж байхад төрсөн билээ. Монголын сонин хэвлэлүүдийн эмэгтэйчүүд бидэнд зориулагдсан нийтлэлүүдийг уншиж байхад зарим талаар учир дутагдалтай, орчин үеийн эмэгтэй хүнд санаа авууштай зөвлөгөө багатай санагддаг. Тиймээс энэ сэтгүүлээ арай шинэлэг, өнгө үзэмжтэй, бүсгүйчүүдийн маань амтархан унших дуртай мэдээллийн эх сурвалж болгохыг зорьсон юм.

Анхлан хийж байгаа зүйлд алдаа эндэгдэл гарах нь магад, тиймээс уншигч та бүхэн санаа оноогоо бидэнтэй байнга хуваалцаж байхийг чухалчлан хүсье. Бас бидэнтэй хамтарч ажиллах сонирхолтой, бичсэн зүйлээ нийтлүүлэх хүсэлтэй хүмүүс байвал хуудасны доод талд буй e-mail хаягаар холбоо барих буюу санал сэтгэгдлийн хайрцагт бичиж илгээнэ үү.


Та "Бүсгүй" сэтгүүлийн талаарх санал шүүмжлэл, таалагдсан, таалагдаагүй зүйл болон цаашид юуны тухай уншиж сонирхох хүсэлтэй байгаагаа бидэнтэй хуваалцана уу. Мөн гоёл, гоо сайхан, эрүүл мэнд, хувийн амьралын талаар "Бүсгүй" сэтгүүлээс аминчилж асуух, зөвлөгөө авахыг хүсвэл энэ хайрцгийг ашиглаарай.

Нэр:
E-mail хаяг:
Танд
таалагдсан
булангууд:
Гоёл
Гоо сайхан
Эрүүл мэнд
Хувийн амьдрал
Бүсгүй кафе
Санал,
сэтгэгдлээ
энд бичнэ үү:

Бүсгүй сэтгүүлийн энэ удаагийн дугаарт:

- Хавар ирлээ шүү, хүүхнүүдээ.
- Нээрээ тийм, одоо яана аа. Өвөлжин гадаа гарахаар хүйтэн жаварт хайруулаад, гэртээ орохоор байрны халаалтанд төөнүүлсээр арьс минь бүр өнгө алдчихсан байдаг. Арьс хурдан сэргээж, өнгө оруулах арга байна уу? Хэлж өгөөч.

Үргэлжлэлийг эндээс...


 

Зочилсон:
busguichuud@yahoo.com

2003, "Бүсгүй" сэтгүүл